amgalan.s

THE ARCHITECT

Archive for the 'World Architecture' Category

Forestry Hall Tomochi
12 23rd, 2008

header_hall.jpg

Энэхүү спорт танхимын барилга нь ногоон уулсын нутаг Кумамото мужийн алс хязгаар Томочи сууринд  байрладаг. Уг барилгыг, ой модоор баялаг тухайн орон нутгийн билэг тэмдэг болохуйц өвөрмөц дүр төрхтэй байхаар бодож төлөвлөсөн.

Read the rest of this entry »


Стивен Холл
11 22nd, 2008

header_sh.jpg

Стивен Холл 1947 оны 11сарын 9-нд Вашингтон хотод төржээ. Тэрээр архитектор төдийгүй Америкийн их дээд сургуулиудын хүндэт зөвлөх юм. 1998 онд баригдсан Финландын Хелсинк хотын Киасма контемпорари урлагийн музейн барилга, 2003 онд баригдсан АНУ, Масачусетс, MIT дахь Симонс үзвэрийн танхимын барилга зэрэг нь түүний нэрийн хуудас болсон бүтээлүүд билээ.

Read the rest of this entry »


Тадао Андо
08 11th, 2008

tadao-ando-header.png

Критикал Режоналисм’”(Critical Regionalism - бүс нутгийн архитектурыг олон улсын хэмжүүрээр үнэлэх чиг хандлага)-ыг дахин тодорхойлсон архитектурын төлөөлөгч, Япон архитектор Тадао Андо 1941 оны 9 сарын 13нд Осака хотноо төржээ. Андо архитектурын салбарт ажиллаж болох бүхий л түвшинг дамжин ажиллахдаа цаг үргэлж тэргүүлэгчдийн эгнээнд байсан хэдий ч, мэргэжлийн албан ёсны сургалтаар боловсрол эзэмшээгүй, бие дааж архитектурт суралцжээ.

Read the rest of this entry »


worldarchitecture.org
07 23rd, 2008

wa_header.png

Invitation to all architects of the world

Архитекторууд болон архитектур мэргэжлээр суралцаж буй залуус та бүхнийг мэргэжлээрээ дэлхий нийтийн хэмжээнд мэдээлэл солилцох, үзэл бодлоо хуваалцаж харилцан суралцах, ажил бүтээлүүдээ үнэлэж дүгнэх, цаашлаад хамтран ажиллах боломжыг бүрдүүлж буй Дэлхийн Архитектурын Хүрээлэлд элсэхийг урьж байна.

Read the rest of this entry »


transmitting-architecture.png

6 сарын 29 – с 7 сарын 3 – ны хооронд Италийн Турин хотноо Дэлхийн Архитекторуудын Эвлэлийн 23 дугаар Их Хурал зохиогдож өнгөрлөө. Энэ удаагийн конгресс Transmitting Architecture уриан дор зохион байгуулагдсан бөгөөд, энэхүү нэр томъёо нь дараах хос утга санааг илэрхийлж байна.

Read the rest of this entry »


Formalhaut - архитектур, дизайны студи Франкфурт хотод байрладаг хэдий ч олны танил болсон дийлэнх бүтээлүүд нь Германы түүхэн дурсгалт хотуудын нэг Gelnhause - д байдаг. Formahaut шинэ төсөл болох Living room нэртэй орчин үеийн сууцны барилгыг Gelnhause хотын дундад зууны уламжлалт барилгууд төвлөрсөн хэсэгт байрлуулсан нь бусдаас эрс ялгарч анхаарал татах, өвөрмөц уур амьсгалыг бүрдүүлж байна.

Read the rest of this entry »