amgalan.s
Archive for the 'Urbanization' Category
01 5th, 2010
“Хотжилт” гэж юу вэ?
Эдүүгээ даяарчилагдан буй дэлхий дахин “Хотжилт” гэсэн ойлголтын талаар урьд урьдынхаас ч илүүтэй сонирхон хэлэлцэж, судлах болжээ. Үнэхээр хотжилтын талаар ингэж олон талаас авч үзэж буй нь ямар нэг хийсвэр ойлголт биш бөгөөд зайлшгүй, бодит байдал билээ.
Өндөр хөгжилтэй орнуудын том хотууд аж үйлдвэрийн хувьсгалын үр дүнд үсрэнгүй хөгжиж хотжилтын өндөр түвшинд хүрсэн төдийгүй өнөөдрийн зарим том хотууд хөгжлийн дээд цэгтээ хүрсэн гэгдэж байна. Харин хөгжиж байгаа орнуудын хувьд хотжих үйл явц сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд л эрчимжиж иржээ. Олон хүчин зүйлсээс хамааран хаа сайгүй харилцан адилгүй байдагаас өнөөдрийг хүртэл хотжилтын тогтсон тодорхойлолт, хэмжих нэгдсэн хэмжүүрийг олоогүй байна. Угаас нэгдмэл цогц ойлголтыг цөөн тооны хэмжүүрээр тодорхойлж, хэмжих нь дутагдалтай байдаг.
Бөмбөрцөг дээрх шөнийн гэрлүүдийг (2006 оны байдлаар) буулгасан дараах зураг дээрээс бидний ярьж буй сэдэв чухам юу болох талаар ямар нэг хэмжээгээр хялбар байдлаар харж болох юм.