amgalan.s
Archive for November, 2007
11 9th, 2007

Архитектур гэдэг нь үгийн үндсээрээ Грек хэлний “удирдагч, тэргүүлэгч“ болон “мэргэшсэн бүтээн босгогч“ гэсэн үгнээс үүсэлтэй бөгөөд барилгын хэв загвар болон хийц бүтээцийн талаар судлах шинжлэх ухаан болон урлагийн салбар юм. Монгол хэлээр АРХИТЕКТУР нь УРАН БАРИЛГА, АРХИТЕКТОР нь УРАН БАРИЛГА БҮТЭЭГЧ гэж орчуулагдах боловч зөвхөн хот төлөвлөлт, барилга, дизайны салбарт хамааралтай бус бүхий л ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫГ УДИРДАН ЗОХИОМЖЛОГЧ гэсэн утга санааг давхар агуулдаг. Архитектурын төлөвлөлт нь хотын дизайн, ландшафтын архитектур, суурин газрын төлөвлөлтөөс тавилга хэрэгсэл зохион бүтээх хүртэл бүтээн босгох бүхийл орчинтой уялдсан дизайныг тодорхойлох боломжийг олгодог. Архитектурын дизайн нь гоо зүйг бүтээхийн тулд орон зай, шинж чанар, гэрэл сүүдэр гэх мэтчилэн хийсвэр элементүүдийг удирдан зохиомжлоход чиглэсэн байдаг.