amgalan.s
Archive for June, 2009
06 11th, 2009

We are living in exceptional times. Scientists tell us that we have 10 years to change the way we live, avert the depletion of natural resources and the catastrophic evolution of the Earth’s climate. The stakes are high for us and our children. Everyone should take part in the effort, and HOME has been conceived to take a message of mobilization out to every human being. For this purpose, HOME needs to be free. A patron, the PPR Group, made this possible. EuropaCorp, the distributor, also pledged not to make any profit because Home is a non-profit film. HOME has been made for you : share it! And act for the planet.
HOME төслийн хүрээнд бүтээгдсэн энэхүү бүтээл нь хөгжил дэвшил өөд тэмүүлсэн 21 зууны завгүй хүн төрөлхтний өмнө эх дэлхий ертөнцийн гоо сайхан, уян нарийн зүй тогтлыг дахин нэг удаа сануулж, цаг үеээ эргэн нэг хархад зориулж бүтээгдсэн дэлгэцийн уран бүтээл юм. Ерөнхий найруулагч Яан Артус Бетранд, туслах найруулагч Люк Бессон (director of Léon) болон PPR Холдингийн хамтын ажиллагааны үр дүнд нийт 54 орныг хамарсан, заримийг нь хүн төрөлхтөн өмнө нь хэзээ ч харж байгаагүй гайхамшигт зураг авалтууд бүхий дэлхийг тойрсон ер бусын “аялал”-ыг хүн бүрт бэлэглэж байна. Аялалын зорилго юу вэ?
Байгаль дэлхий хэрхэн нөхөн төлждөг, хэрхэн нөхөн төлждөггүй зүй тогтол, Байгалийн нөөц баялаг, Хөгжил дэвшил гэж юуг ойлгох хэрэгтэй болоод байгаа, Хүн төрөлхтний хэрэглээ хэрхэн, юунаас болж нэмэгддэг, хувиарлагддаг … энэ мэт өөр хоорондоо уялдаа холбоотой мянга мянган асуултуудад анхаарал хандуулахад “аялал”-ын зорилго чиглэж байна.
Хариултыг нь олох гэж яаран сандрах хэрэггүй, харин хүн бүр хийж байгаа зүйлсээ эргээд нэг удаа ч болов анхааралтай бодоод үзээрэй. Магадгүй та архитектор, эсвэл хот төлөвлөлтийн мэргэжилтэн бол Тогтвортой дизайн, Тогтвортой төлөвлөлт (Sustainable design), Тогтвортой хөгжил (Sustainable development) –ийн асуудлууд дээр дахин нэг удаа таны анхаарал төвлөрөх магад.