amgalan.s
Archive for January, 2010
Цахим хуудас хэрэглэгчдийн дунд явуулсан бичил судалгааны асуултуудыг цахим хэлбэрээр долоо хоногийн турш асууж нийт 35 оролцогчын хариултыг хүлээж авлаа.
ЮУНЫ ӨМНӨ ӨӨРИЙН ЦАГ ЗАВАА ЗАРЦУУЛАН ЭНЭХҮҮ СУДАЛГААНД ОРОЛЦСОН ТАНД МАШ ИХ БАЯРЛАЛАА!
Судалгааны асуултууд өргөн хүрээг хамарч чадаагүй, хамрагдсан иргэдийг санамсаргүй хэлбэрээр сонгох боломж бага байсан гэх мэтчилэн арга зүйтэй холбоотой дутагдал байгаа хэдий ч гаргаж авсан тодорхой хэмжээний үр дүнг цаашдын судалгаандаа ашиглах болно.
Зөвхөн цахим хэрэглэгчдийн дунд явагдсан судалгааны дүн гэдэгийг анхаарна уу.
Мөн судалгааны дүгнэлтүүд нь та бидний хэдийнэ сайн мэддэг асуудлууд боловч “ЗОХИСТОЙ ТӨЛӨВЛӨГДСӨН ХОТ ЯМАР БАЙХ ВЭ?” ГЭСЭН АСУУЛТЫН ҮҮДНЭЭС АВЧ ҮЗВЭЛ ХЭРХЭН ХАРАГДАХ талд дөхөм мэдээлэл болоосой гэж дараах товч дүнгэлтүүдийг нийтлэж байна.
01 10th, 2010
Танилцуулга:
Хотын тээврийн тогтолцоо нь хот төлөвлөлтийн нэг тулгуур хэсэг юм. Хотын зам тээврийн сүлжээг газар зохион байгуулалттай нягт уялдуулснаар хотын цогц төлөвлөлтийг тодорхойлох, цаашлаад та бидний ирээдүй, байгаль цаг уурт нийцсэн, хүндрэл бэрхшээл багатай, тохирсон хэмжээний өртөг зардал бүхий авто болон явган замын сүлжээний зохистой төлөвлөлтийг тодорхойлох боломжтой юм. Энэ үүднээс явуулж байгаа судалгааны ажлын нэг хэсэг болох дараах туршилтын бичил судалгаанд оролцохыг танаас хүсэж байна.
01 5th, 2010
“Хотжилт” гэж юу вэ?
Эдүүгээ даяарчилагдан буй дэлхий дахин “Хотжилт” гэсэн ойлголтын талаар урьд урьдынхаас ч илүүтэй сонирхон хэлэлцэж, судлах болжээ. Үнэхээр хотжилтын талаар ингэж олон талаас авч үзэж буй нь ямар нэг хийсвэр ойлголт биш бөгөөд зайлшгүй, бодит байдал билээ.
Өндөр хөгжилтэй орнуудын том хотууд аж үйлдвэрийн хувьсгалын үр дүнд үсрэнгүй хөгжиж хотжилтын өндөр түвшинд хүрсэн төдийгүй өнөөдрийн зарим том хотууд хөгжлийн дээд цэгтээ хүрсэн гэгдэж байна. Харин хөгжиж байгаа орнуудын хувьд хотжих үйл явц сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд л эрчимжиж иржээ. Олон хүчин зүйлсээс хамааран хаа сайгүй харилцан адилгүй байдагаас өнөөдрийг хүртэл хотжилтын тогтсон тодорхойлолт, хэмжих нэгдсэн хэмжүүрийг олоогүй байна. Угаас нэгдмэл цогц ойлголтыг цөөн тооны хэмжүүрээр тодорхойлж, хэмжих нь дутагдалтай байдаг.
Бөмбөрцөг дээрх шөнийн гэрлүүдийг (2006 оны байдлаар) буулгасан дараах зураг дээрээс бидний ярьж буй сэдэв чухам юу болох талаар ямар нэг хэмжээгээр хялбар байдлаар харж болох юм.