This entry was posted on Saturday, April 4th, 2009 at 4:46 pm and is filed under Modern Architects, World Architects. You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.
amgalan.s
THE ARCHITECT

Ле Корбьюзе (Le Corbusier) нэрээр дэлхий дахинд алдаршисан Швейцарь-Франц гаралтай архитектор Чарлес Идоуард Жионнере-Гри (Charles-Édouard Jeanneret-Gris), 1887 онд Швейцарын хойт нутгийн жижиг хот болох Ньюшате (Neuchâtel) кантонд мэндлэж хожим нь 30 жилийн дараа Франц улсын иргэн болж, уран бүтээл, бүтээн байгуулалтын нөр их үйл хэргийг хийж бүтээжээ. Тэрээр архитектор төдийгүй цаг үеээсээ түрүүлж алхсан дизайнер, хот төлөвлөгч, зохиолч, зураач, барималч, тавилгын дизайнер бөгөөд өнөө цаг үед “Олон Улсын Хэв Загвар” буюу “Орчин Үеийн Архитектур” хэмээн нэрлэгдэж буй шинэ үеийн архитектурын хэв загварыг үндэслэгчдийн нэг байсан юм.

Угаас дүрслэх урлагт сонирхолтой байсан тэрээр Будапешт болон Францын сургалтаар дамжсан Чарле Леплатение (Charles L’Eplattenier) багшийн удирдлага дор Ла Шо де Фон (La-Chaux-de-Fonds) Урлагийн Сургуульд суралцаж эхлэжээ.
Европын улс орнуудаар аялаж явсаар 1907 онд Парист байх хугацаандаа төмөр бетоныг түлхүү хэрэглэдэг анхдагч архитекторуудын нэг болох Франц архитектор Аугусте Перре (Auguste Perret)-ийн урланд ажиллах болов. Түүний дараа 1910 – 1911 оны хооронд Берлины ойролцоо, тухайн үед алдартай байсан архитектор Петер Берэнсийн (Peter Behrens) оффисд ажиллах болсон нь түүнд Льюдвиг Миес ван дэ Роэ (Ludwig Mies van der Rohe) болон Волтер Гропиус (Walter Gropius)-тай танилцах сайхан боломж болжээ. Түүний ажил бүтээлийн гараа Герман хэв загвартай ийнхүү хоршиж эхлэсэн нь хожим түүний уран бүтээлд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн.
1911 оны сүүлчээр Балканы хойгийн газар нутаг, Грек, Турк орноор аяласан бөгөөд аялалд таарсан, сонирхол татсан зүйлсээ тэмдэглэн буулгасан олон тооны алдартай эскиз, ноорог үлдээсэн байдаг.
Роншам дахь Нотхе Даме дү Хо сүм (Notre Dame du Haut)
Роншам, Франц. 1954


Өрнөдийн урлагийн үндэсний музей (National museum of western art)
Токио, Япон. 1957

Дом-ино сууц
1914 онд Швейцарьт байх хугацаандаа тэрээр өөрийнхөө дараагийн арван жилд хийгдсэн дийлэнх ажил бүтээлийн амин чухал үндэс суурь нь болох “Дом-ино” сууц (1914-1915) төслийг бүтээжээ. Тэрхүү төслийн онцлог нь: байж болох хамгийн нарийн хэмжээтэй хөндлөн огтолол бүхий төмөр бетон багана болон шалны талбайн захад байрлах босоо хөдөлгөөний зориулалттай шатны хэсгийн тусламжтайгаар задгай, саруул том орон зайг бүрдүүлэх зорилгоор бүтээгдсэн байв. Өөрөөр хэлвэл тодорхой хэмжээний зардлаар богино хугацаанд олон тооны сууцаар хангах боломж бүрдүүлсэн үндсэн шийдлийг гаргаж ирсэн бөгөөд тэр нь ч Дэлхийн 1-р дайны дараах эрэлт хэрэгцээнд зохих хэмжээгээр нийцсэн аж.
Вилла Савое
Түүний гаргаж ирсэн бас нэг чухал онол бол Архитектурын Таван Хэмжүүр (Five points of architecture) юм. 1929 – 1931 онд баригдсан Вилла Савое (Villa Savoye) сууцны барилгад анх бүрэн утгаар нь тусгасан бөгөөд дараах таван хэмжүүрээр орчин үеийн архитектурыг томъёолсон:
- 1. Пилотис:
- Багануудын тусламжтайгаар дээрээс ирэх ачааг барилгын ханаар дамжуулах шаардлагагүй болж газрын түвшинд байгаа давхарт даацын хөшүүн хана харьцангуй бага хэрэглэх боломжтой болно. Ингэснээр шилэн хийц бүхий саруул орон зай үүсгэх боломжтой төдийгүй ногоон байгууламж, явган зам талбай гэм мэтчилэн газрын түвшинд талбайг илүү олон зориулалтаар ашиглах боломж бүрдэнэ.
- 2. Хавтгай дээвэр болон террас:
- Барилгын талбайд зориулсан газар дээрх ногоон байгууламжыг дахин сэргээж дээвэр дээрх жижиг цэцэрлэгийн орчин бүрдүүлэх нь сууцны барилгад нэн тохиромжтой шийдэл юм.
- 3. Чөлөөтэй төлөвлөлт:
- Багана, дам нуруу, хучилт гэсэн араг бүтээцийн тусламжтайгаар барилгын хамар хануудыг зориулалтаас нь хамааруулж чөлөөтэй төлөвлөх боломж бүрдэнэ.
- 4. Хэвтээ цонх:
- Даацын гадна хаших хийц хэрэглэх шаардлагагүй тул хүссэн хэмжээгээрээ гэрэлтүүлэг, агааржуулалтын зориулалттай цонх, гэрэлтүүлгийн эдлэл төлөвлөх боломжтой.
- 5. Чөлөөтэй байдлаар төлөвлөгдсөн барилгын нүүр тал:
- Мөн л дээрх боломжуудаас үүдээд барилгын нүүр талыг зохиомжлохдоо харьцангуй чөлөөтэй төлөвлөх боломжтой болно.











Ле Корбьюзе-ийн зохион бүтээсэн тавилгын хэв загвараас (кубизмын хэв загварыг өргөн хэрэглэдэг байсан)



Тэрээр орчин үеийн дизайны үүсэл хөгжилд үлэмж нөлөөлсөн төдийгүй хүн ам нягтарсан “шинэ үеийн” хотын иргэдэд зориулж уран барилга, уран зураг, уран баримал, ном хэвлэл, тавилга хэрэгсэл, хувцас, автомашин, сэтгүүл гээд бүхий л амьдрах орчинг зохион бүтээхийг зорин ажилладаг байсан юм. Түүний ажил бүтээлийн замнал Европын дийлэнх орнууд, Энэтхэг, Орос, Хойт болон Өмнөд Америктай салшгүй холбоотой билээ.
Source: www.wikipedia.org
19 Responses to “Ле Корбьюзе”
April 4th, 2009 at 8:07 pm
Өөөө манай аxын туxай бичсэн байна шд кэкэ
Гоё болжээ!!
April 4th, 2009 at 9:19 pm
zMx > Баярлалаа. Ахын чинь шил, зангиа хоёр таалагддаг шүү.
April 5th, 2009 at 6:45 pm
keke nadad mun adil taalagdaad bdgiin
April 6th, 2009 at 11:10 pm
Goy niitlel bn
ene ued neeree laag lag architector-d neg zereg garch ireed l…
April 6th, 2009 at 11:18 pm
Ter taalagddag zangia, shil 2g taniig zuusen bol gej bodson chin bur zunduun ineechlee hehe
April 7th, 2009 at 11:06 pm
heregtei niitlel bn..shuu,,,bayarlalaa
April 16th, 2009 at 7:22 pm
KK Bagshaa bi hodolgoontei barilgaar dagnah sanaatai oroldoj bgaa hed heden goy sanaa olson Tanid Skizee maildej bj boloh yy? Asyyh yum garwal asyyj bj boloh yy?
April 16th, 2009 at 8:52 pm
Diko37 > Баярлалаа
naraa > Баярлалаа
Adyakhuu > Аанха, мэдэх зүйл байвал хэлээд өгье өө
April 19th, 2009 at 12:03 am
goy yumaa, gants arch tudiigui ene taliin olon zuild huchee sorison lag hun bjee, inghed nas barsan hunii zangia shiliig yaahnuu huurhii…kkkk…
April 21st, 2009 at 1:45 am
conirholtoi bailaa! Le Corbuseir bas hunii altan haritsaag todorhoilcon gedeg baihaa!
June 5th, 2009 at 7:23 am
engiin bas chamin
June 6th, 2009 at 10:19 am
tand amjilt husey!
December 10th, 2009 at 12:06 am
amjilt
December 10th, 2009 at 12:07 am
goy um bna. bagsha dahiad goy um zondo higerei.
March 1st, 2010 at 4:55 am
mash sonirholtoi baina, tsaashdiin uran buteeld chini amjilt husie. Baagi ah ni
March 12th, 2010 at 7:43 am
sonirholtoi bailaa
April 25th, 2010 at 5:39 pm
Hi amgaa cool uma. andaa amjlt husie! mor zeregtsen ajillaj b,san and chin
May 18th, 2010 at 8:28 pm
bayrlalaa. yg ongorson semester Le Corbusier iin talaar hicheel deeree uzsiin bn.Mongol heldeer oilgomjtoi blaa bayrlalaa.
July 6th, 2010 at 3:43 am
Bauhausiin udirdagchdin namtar butel zereg bna. taalagdlaa