This entry was posted on Thursday, June 11th, 2009 at 6:33 am and is filed under Sustainability. You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.
amgalan.s
THE ARCHITECT

We are living in exceptional times. Scientists tell us that we have 10 years to change the way we live, avert the depletion of natural resources and the catastrophic evolution of the Earth’s climate. The stakes are high for us and our children. Everyone should take part in the effort, and HOME has been conceived to take a message of mobilization out to every human being. For this purpose, HOME needs to be free. A patron, the PPR Group, made this possible. EuropaCorp, the distributor, also pledged not to make any profit because Home is a non-profit film. HOME has been made for you : share it! And act for the planet.
HOME төслийн хүрээнд бүтээгдсэн энэхүү бүтээл нь хөгжил дэвшил өөд тэмүүлсэн 21 зууны завгүй хүн төрөлхтний өмнө эх дэлхий ертөнцийн гоо сайхан, уян нарийн зүй тогтлыг дахин нэг удаа сануулж, цаг үеээ эргэн нэг хархад зориулж бүтээгдсэн дэлгэцийн уран бүтээл юм. Ерөнхий найруулагч Яан Артус Бетранд, туслах найруулагч Люк Бессон (director of Léon) болон PPR Холдингийн хамтын ажиллагааны үр дүнд нийт 54 орныг хамарсан, заримийг нь хүн төрөлхтөн өмнө нь хэзээ ч харж байгаагүй гайхамшигт зураг авалтууд бүхий дэлхийг тойрсон ер бусын “аялал”-ыг хүн бүрт бэлэглэж байна. Аялалын зорилго юу вэ?
Байгаль дэлхий хэрхэн нөхөн төлждөг, хэрхэн нөхөн төлждөггүй зүй тогтол, Байгалийн нөөц баялаг, Хөгжил дэвшил гэж юуг ойлгох хэрэгтэй болоод байгаа, Хүн төрөлхтний хэрэглээ хэрхэн, юунаас болж нэмэгддэг, хувиарлагддаг … энэ мэт өөр хоорондоо уялдаа холбоотой мянга мянган асуултуудад анхаарал хандуулахад “аялал”-ын зорилго чиглэж байна.
Хариултыг нь олох гэж яаран сандрах хэрэггүй, харин хүн бүр хийж байгаа зүйлсээ эргээд нэг удаа ч болов анхааралтай бодоод үзээрэй. Магадгүй та архитектор, эсвэл хот төлөвлөлтийн мэргэжилтэн бол Тогтвортой дизайн, Тогтвортой төлөвлөлт (Sustainable design), Тогтвортой хөгжил (Sustainable development) –ийн асуудлууд дээр дахин нэг удаа таны анхаарал төвлөрөх магад.
Сүүлийн 60 жилийн дотор дэлхийн хүн амын тоо өмнө байснаас ойролцоогоор 3 дахин нэмэгдэж, 2 тэрбум гаруй хүн хот суурин руу шилжин суурьшиж амьдрах болсон байна. Энэ тоон үзүүлэлт огцом өсөлтийг илэрхийлж байна.

Хүн төрөлхтөн одоог хүртэл ундны усны эх үүсвэр бүхий байгалийн орчин нөхцөлд түшиглэн суурьшин амьдарсаар байна. Мартаж болохгүй.

Хүмүүс ихэвчлэн өдөр тутмын амьдралдаа байгалийн нөөц баялагийн талаар бодох чөлөөгүй амьдардаг. Хамгийн энгийн хэрэглээ болох ундны усны талаар анхаарах шаардлагагүй амьдардаг.

Харин 500 сая гаруй хүн ам цөлжиж буй газар нутагт амьдарч байна. Тэд усны үнэ цэнийг сайн мэднэ.

Газар тариалан бол хүн төрөлхтөн байгаль дэлхийг эзэмшиж өөрсдийн өргөн хэрэглээг хангаж эхлэсэн хамгийн анхны үйлдвэрлэл юм.


Газарын тос – эдүүгээ цаг хугацааны шинэ хэмжүүр, өргөн хэрэглээний хөдөлгөгч хүч. Өнөөдрийн дэлхий ертөнцийн цаг хугацаа эдгээр олборлогч татуургуудын хэмнэлт хөдөлгөөний дагуу цохилож байна.

Нью Йорк. Хүн төрөлхтний бүтээн цогцлоосон гайхамшигт “эрчим хүчний тэсрэлтийн үр дүн”.

Энэ бүхний цаана шатахуун, түлш, газрын тос, байгалийн нөөц …

Америк Мөрөөдлийн гайхамшигт жишээ – домогт Лос Анжелес хот. Нийт тээврийн хэрэгслийн тоо хэмжээ нь ойролцоогоор нийт хүн амын тоотой ижил энэ хотод үдэш бүр хэдэн арван мянган үдэшлэг цэнгээн зохион явагддаг.

Токио хот – хүний оюун ухаанаар бүтээн босгож болдог техник технологийн гайхамшигт жишээ. Сая сая хүн ам, зуу зуун тэнгэр баганадсан өндөр барилга, мянга мянган гэрлэн чимэглэл …
Жил ирэх тусам далайн усны түвшин нэмэгдэж буй түгшүүрт тооцоо

1950 оноос одоог хүртэл дэлхий дахинд олон улсын тээвэр эргэлтийн хэмжээ 20 дахин нэмэгдсэн. Дэлхий дээр өдөр бүр хэдэн арван мянган өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орноос хэрэглэгч орны зүг тасралтгүй тээвэрлэгдэж байна.

Нийт тээвэр худалдааны 90% нь далай тэнгисээр тээвэрлэгдэж, жил бүр 500 сая чингэлэг усан замаар хэрэглэгчид хүргэгдэж байна. Энэ бүхний цаана шатахуун, түлш, газрын тос, байгалийн нөөц …

Жил бүр 13 сая га ой мод устаж үгүй болж байна.


Өнөөдөр дэлхий дээр, хөгжиж байгаа орнуудад зориулж буй нийт зээл тусламжаас даруй 12 дахин их хэмжээний зардлыг зэвсэглэлд зарцуулж байна.

Энэ бүхний цаана шатахуун, түлш, газрын тос, байгалийн нөөц …

Эрүүл ахуйн шаардлага хангахгүй ундны уснаас болж дэлхий дээр өдөр бүр 5000 хүн нас барж байна. 1 тэрбум хүн ундны усны хүрэлцээгүй нөхцөлд аж төрж байна.

Өрсөлдөөн …

Фрейберг – дэлхий дээрх анхны эко дүүрэгт 500 мянган хүн сэргээгдэх эрчим хүчээр өөрийн хэрэглээг хангадаг сууцны барилгуудад аж төрж байна.

Хөгжил дэвшил, Байгаль дэлхий, Хүн төрөлхтөн, 21-р зуун …

Бидний гэр орон болсон эх дэлхий …

Цахим хуудас: HOME PROJECT
YouTube суваг: HOME PROJECT’S CHANNEL
18 Responses to ““Орон Гэр” / HOME (2009)”
June 13th, 2009 at 7:39 am
sain u.yasan udaj bj bichleg hiij bn
June 14th, 2009 at 7:49 am
Амгаа ах ч тэснэ тэснэ гэхэд дэндлээ гэсэн шиг бичилгүй байж байгаад харин жинтэй сэдэв хөндсөн байна шт. Энэ Хөүмийг үзэх болгонд л эмзэглээд хөндүүрлээд байх юм…
June 15th, 2009 at 7:31 am
Амгаа ах ч тэснэ тэснэ гэхэд дэндлээ гэсэн шиг бичилгүй байж байгаад харин жинтэй сэдэв хөндсөн байна шт. Saihan helsen.
Ene neeree yum yum boduulsan goy niitlel bn joohon ch geltgui bidnees l ehlen. Bayrallaa
June 15th, 2009 at 7:33 am
Ene neeree yum yum boduulsan goy niitlel bn joohon ch geltgui bidnees l ehlen. Bayrallaa
June 15th, 2009 at 7:33 am
Амгаа ах ч тэснэ тэснэ гэхэд дэндлээ гэсэн шиг бичилгүй байж байгаад харин жинтэй сэдэв хөндсөн байна шт.kk saihan helsen
June 16th, 2009 at 7:45 pm
Хэд хоногийн өмнө ажил руугаа ирэх замдаа би 13-ийн тойрог дээр хэдэн хүүхэд усаа хэмнэе гэсэн санаа бүхий плакатууд барин зогсож байсан нилээд халуун болох төлөвтэй өглөө байсан тэднийг хир удаан тэгж зогссоныг сайн мэдэхгүй. Хүн хэлэхээс нааш гэж яридаг гэхдээ хэлээд байхад түүнийг нь эерэгээр хүлээн авах, ялангуяа зориг гарган хэрэгжүүлэх чадвар байхгүй байгаа нь юутай холбоотой юм бол, гэхдээ “Хариултыг нь олох гэж яаран сандрах хэрэггүй, харин хүн бүр хийж байгаа зүйлсээ эргээд нэг удаа ч болов анхааралтай бодоод үзээрэй” гэсэн санааг дэмжиж байна, 1 удаа ч биш харин байнга бодож байх хэрэгтэй юм шиг байна… бодох тусам хэрэггүй зүйл хийж хайран цагаа үрж байгаадаа харамсах юм
June 17th, 2009 at 2:35 am
Harin thhhhh… Bodoh heregtei… Ghdee buh humus baigali orchind yu hor nuluutei gdgiig sain meddeg,ene mu bdal daamjirsaar ireeduid bs ymar aimshigtai zuils bolno gdgiig ch sain meddeg,Getel ygaad negen zub alhamiig hiiddgguim boloo? Urgeljid l uuriin mahan biyiin amriig harj sonsoltiig hiidegtee holbootoim bolu?
June 17th, 2009 at 2:37 am
Harin thhhhh… Bodoh heregtei… Ghdee buh humus baigali orchind yu hor nuluutei gdgiig sain meddeg,ene mu bdal daamjirsaar ireeduid bs ymar aimshigtai zuils bolno gdgiig ch sain meddeg,Getel ygaad ymar negen zub alhamiig hiiddgguim boloo? Urgeljid l uuriin mahan biyiin amriig harj songoltiig hiidegtee holbootoim bolu?
June 17th, 2009 at 10:07 pm
sain abin uu bagshaa ih udaj baij shine bichleg orson bainshuu ta japanii ger horoolliin talar jaahn sudlaad ogooch teged saitandaa tavairai bidend gadnii ornii ger horoolol yamar baidag ni sonin bain orchin uyiin barilgajilt ugaasaa sain baigaa tehleer ger horoolliig yaj hogjuulj baigaan sonin bain ende bi bas neg ger horoolliig hojuuleh gej hicheej baigaa torini bus baiguulagad ajillaj baigaa teged ger horoololiig yaj yamar arga zamaar hogjuulj baigan sonin bain zaaval oruulan shuu nadad bas mongoliin oyutnuudad heregtei bolhoor ta zaaaval sudlan shuu ter bichlegiig tesen yadan hulej baiy
June 18th, 2009 at 2:13 am
sonsloo_shvv… sanaa chn goy l bn,ghde bagsh nileen hicheeltei zavgui bga blguidee…hunii nutagt hetsu l bga bz,
June 18th, 2009 at 7:26 am
aihtar niitlel bn shu, bagshaa.hun bolgonl dor burnee uhamsarlaad ooroosoo shaltgaalah zuiliig hiij chadval ih zuil oorchlogdonodoo..daanch buh hun dor dornoo uhamsarlahgui bgan l haramsaltai.bi l bolj bval busadni nadaa yamr hamaatai um be gesen uzel bodol oorchlogdvol….shan daa/te.hehe
June 19th, 2009 at 6:53 am
Мундаг бүтээл болж… Бодох л хэрэгтэй!!!
June 30th, 2009 at 10:24 pm
burxan shytexiin orond baigal delxiigee shytex xeregtei bgaa yum!
July 2nd, 2009 at 1:09 am
harin thh…ghdee baigalaa shuteed bdag murtluu naad zah n hog hayaad bdag humuus zunduu tegheer shuteh bish hairlah yum bn.hihi
August 18th, 2009 at 5:42 pm
Тийм шүү Багшаа таны нийтлэл их зөв сэдвээ олжээ. Энэ асуудлыг хааяа ч болов сануулж байх хэрэгтэй.
August 18th, 2009 at 5:43 pm
Тийм шүү Багшаа таны нийтлэл их зөв сэдвээ олжээ. Энэ асуудлыг хааяа ч болов сануулж байх хэрэгтэй.
September 23rd, 2009 at 9:49 pm
Micheal Jackson “Earth song”http://www.youtube.com/watch?v=4FZcAzZOyOghttp://www.youtube.com/watch?v=4FZcAzZOyOg zaaval sonsoooroi. Bid eh delhiigee hairlah zvrhiig hvn bvhend medrvvleh heregtei hvmvvs bilee
January 13th, 2010 at 7:28 pm
syh dalaital yher amar gegcheer ih gyrnyyd asuudliig tooj bgaa boluu