This entry was posted on Tuesday, January 5th, 2010 at 3:41 pm and is filed under Urbanization. You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.
amgalan.s
THE ARCHITECT
“Хотжилт” гэж юу вэ?
Эдүүгээ даяарчилагдан буй дэлхий дахин “Хотжилт” гэсэн ойлголтын талаар урьд урьдынхаас ч илүүтэй сонирхон хэлэлцэж, судлах болжээ. Үнэхээр хотжилтын талаар ингэж олон талаас авч үзэж буй нь ямар нэг хийсвэр ойлголт биш бөгөөд зайлшгүй, бодит байдал билээ.
Өндөр хөгжилтэй орнуудын том хотууд аж үйлдвэрийн хувьсгалын үр дүнд үсрэнгүй хөгжиж хотжилтын өндөр түвшинд хүрсэн төдийгүй өнөөдрийн зарим том хотууд хөгжлийн дээд цэгтээ хүрсэн гэгдэж байна. Харин хөгжиж байгаа орнуудын хувьд хотжих үйл явц сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд л эрчимжиж иржээ. Олон хүчин зүйлсээс хамааран хаа сайгүй харилцан адилгүй байдагаас өнөөдрийг хүртэл хотжилтын тогтсон тодорхойлолт, хэмжих нэгдсэн хэмжүүрийг олоогүй байна. Угаас нэгдмэл цогц ойлголтыг цөөн тооны хэмжүүрээр тодорхойлж, хэмжих нь дутагдалтай байдаг.
Бөмбөрцөг дээрх шөнийн гэрлүүдийг (2006 оны байдлаар) буулгасан дараах зураг дээрээс бидний ярьж буй сэдэв чухам юу болох талаар ямар нэг хэмжээгээр хялбар байдлаар харж болох юм.
“Дэлхийн хотуудын гэрэлтүүлэг”, АНУ-ын Үндэсний Сансар Судлалын Төв Газар,
Зургийг буулгасан: Грейг Мэйхю, Роберт Саймон
“Earth’s City Lights”, Data courtesy Marc Imhoff of NASA GSFC and Christopher Elvidge of NOAA NGDC. http://visibleearth.nasa.gov/
Image by Craig Mayhew and Robert Simmon, NASA GSFC.
Тод гэрэлтэж буй цэгүүд хотуудын хөгжлийн өндөр түвшинг илэрхийлж байна. Харин хотжилтын нэг үндсэн хэмжүүр болох хүн амын суурьшлын хэмжээг дээрх зураг дээрээс харах боломжгүй юм. Зураг дээрээс хотууд ундны усны эх ундрага болон зам тээврийн сүлжээг түшиглэн оршдог нь харагдаж байна. АНУ-ын муж хоорондын дамжин өнгөрөх замууд болон ОХУ-ын баруун зүүн хязгаарыг холбосон Транс Сибирийн төмөр замыг дагасан хот суурингуудыг тод харж болох юм. Дайны дараа бүлтийх гэрэлгүй харанхуй болсон Японы хотууд өнөөдөр энэхүү зураг дээрх хамгийн тод цэгүүдийн нэг нь болжээ. Мөн харьцангуй харанхуй бүс нутагт оршиж байгаа хэдий ч хамгийн тод гэрэлтэж байгаа цэгүүдийн нэг нь болж чадсан Ниль мөрөний эрэг дагуух Кайр хот тод харагдаж байна.
4 Responses to “Хотжилт”

January 13th, 2010 at 7:21 pm
hot ch goyo l doo. daanch baigaliig aimaar syitgeh neg shaltgaan bolood bdg. technologiin hogjil hotjiltiig avrah bhdaa.
architectural naiziinhaa esreg yum bichchihvyy dee
February 14th, 2010 at 7:03 am
mongold neg laa bnuu ugui yu?
March 16th, 2010 at 9:22 am
kkk mongoliig toirood gereltei baih shig baina mon uu
May 18th, 2010 at 9:54 pm
Mongol ulsad architecture bolohod license iig ntr bs abhuu? nadad mongold barilgiin zurag tosol gargahad zaabal mongoliin license tei bh shaardlagatai yu? Ene talaar bagahn hemjeenii medeelel oruulj ognuu?