This entry was posted on Tuesday, January 19th, 2010 at 9:42 pm and is filed under a's. You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.
amgalan.s
THE ARCHITECT
Цахим хуудас хэрэглэгчдийн дунд явуулсан бичил судалгааны асуултуудыг цахим хэлбэрээр долоо хоногийн турш асууж нийт 35 оролцогчын хариултыг хүлээж авлаа.
ЮУНЫ ӨМНӨ ӨӨРИЙН ЦАГ ЗАВАА ЗАРЦУУЛАН ЭНЭХҮҮ СУДАЛГААНД ОРОЛЦСОН ТАНД МАШ ИХ БАЯРЛАЛАА!
Судалгааны асуултууд өргөн хүрээг хамарч чадаагүй, хамрагдсан иргэдийг санамсаргүй хэлбэрээр сонгох боломж бага байсан гэх мэтчилэн арга зүйтэй холбоотой дутагдал байгаа хэдий ч гаргаж авсан тодорхой хэмжээний үр дүнг цаашдын судалгаандаа ашиглах болно.
Зөвхөн цахим хэрэглэгчдийн дунд явагдсан судалгааны дүн гэдэгийг анхаарна уу.
Мөн судалгааны дүгнэлтүүд нь та бидний хэдийнэ сайн мэддэг асуудлууд боловч “ЗОХИСТОЙ ТӨЛӨВЛӨГДСӨН ХОТ ЯМАР БАЙХ ВЭ?” ГЭСЭН АСУУЛТЫН ҮҮДНЭЭС АВЧ ҮЗВЭЛ ХЭРХЭН ХАРАГДАХ талд дөхөм мэдээлэл болоосой гэж дараах товч дүнгэлтүүдийг нийтлэж байна.
Төвийн 6 дүүргийн оршин суугчдаас хамрагдсан байдлыг нь авч үзвэл тооцоолж байснаас хол зөрсөнгүй. Баянгол дүүрэг, Сонгинохайрхан дүүрэг буюу Улаанбаатар хотын баруун бүсээс төвийг чиглэсэн хөдөлгөөн харьцангуй их байна. Тээврийн хэрэгсэл, зорчилтын төрлийн хувьд хувийн автомашинаар, таксигаар буюу хувийн тээврийн хэрэгслээр зорчих зорчилт харьцангуй их. Удаад нь нийтийн тээврийн хэрэгсэл - том оворын автобусаар зорчилт зонхилж байна.
Нийтийг хамарсан хувийн автомашины хэрэглээ нь хувь хүний зорчилтыг өндөр түвшинд хүргэдэг хэдий ч эдийн засагт үлэмж эрэлтийг үүсгэдэг. Үүнд АНУ-ын хотуудын жишээг харж болох юм. Мөн хөгжиж байгаа орнуудын хувьд цаашид хүрээлэн буй орчинд ихээхэн сөрөг үр дагаваруудыг дагуулдаг.
Хүн ам харьцангуй бага, жижиг хотуудын хувьд Чиглэлийн нийтийн тээврийн хүртээмж, Нийтийн тээвэрийн хүртээмж, Зорчилтын олон төрөл (УБ-ын хувьд зуны улиралд хувийн болон түрээсийн унадаг дугуй гэх мэт) –ийн хүртээмж, Явган зорчилт гэсэн дарааллыг хувийн автомашины хэрэглээтэй зохистой хослуулж төлөвлөлтөд тусгах нь үр дүнтэй байдаг аж. Улаанбаатар хотын хувьд байгаль цаг уурын онцлог нь төлөвлөлтийн бүхий л түвшинд онцгойлон авч үзэх шаардлагатай нэг нөхцөл юм.
Хариултуудын дагуу дийлэнхдээ оффисын албан ажилтнууд, оюутнууд, хувийн үйл ажиллагаа эрхлэгчид өдөр бүр зурагт улаанаар тэмдэглэгдсэн хэсгүүд хүртэл зорчилт хийдэг байна (интернэт хэрэглэгчдийн хүрээнээс хамаараад ажил эрхлэлтийн болон цаашлаад ажлын байршлын талаарх хариултууд хязгаарлагдмал юм).
Тэд өдөр бүр ажилдаа явахдаа ихэвчлэн доорх зурагт улаанаар тэмдэглэгдсэн хэсэгүүдэд зорчилт, хөдөлгөөнтэй холбогдсон хүндрэлүүдтэй учирдаг.
Хариултуудын дагуу санал асуулгад оролцогчид дурын зорилгоор, хүссэн үедээ зорчихдоо доорх зурагт улаанаар тэмдэглэгдсэн хэсгүүдэд хүрч очход илүү хүндрэлтэй байдаг байна. Учир нь:
автомашинаар хүрч очиход тойруу замтай дөт зам байдаггүй, нэг чигийн хөдөлгөөнөөс шалтгаалж тойруу замаар хүрч очдог
орчин тойронд автомашины зогсоол хомсдолтой
Явган хүрч очиход хол биш боловч таатай алхах орчин нөхцөл муу, автомашины бөөгнөрөл их, ногоон байгууламж дутмаг, шинээр баригдсан барилгуудын орц үүд хаана байгаа нь ойлгомжгүй гэх мэтчилэн шалтгаанууд байдаг байна.

Төгсгөлд нь нэмж дурдхад, хотын тээвэр харилцаатай холбоотой асуудлуудад зарцуулж байгаа хөрөнгө оруулалтууд нь НЭГДСЭН ТОДОРХОЙ БОДЛОГО болон хэдэн жилийн дараа ямар байхыг тодорхойлсон ЗОРИЛТОД чиглэгдээгүй тохиолдолд цаашид тасралтгүй үүссээр байх зорчилт хөдөлгөөнтэй холбогдсон асуудлуудыг шийдвэрлэж чадахгүй байдал үргэлжилсээр байдаг юм байна.
6 Responses to “Улаанбаатар хотын төвийн хэсгийн хөдөлгөөний дүр төрх, түүнтэй холбогдсон бодит хүндрэлүүдийг тодруулах бичил судалгаа”
January 19th, 2010 at 11:20 pm
хөөх ямар мундаг үр дүнтэй хариу гараа вэ
January 20th, 2010 at 12:30 am
estoi sain ajil boljee, odoo ooshoo tsaashin yrgeljilyylvel…(tsuvral mayagaar)te
January 20th, 2010 at 9:23 pm
bi oilgohgui baina gadaadaar bichtsen baishd
January 21st, 2010 at 4:52 pm
sonirxoltoil yum bnadaa
January 22nd, 2010 at 3:09 pm
UB-n hyn hed boluul ene asuudal shiidegdeh ve?
January 29th, 2010 at 6:04 pm
mash chuhal sudalgaa bolson bna