amgalan.s

THE ARCHITECT

Одоогоос 35 жилийн өмнө New York хотын Seventh Avenue, Times Square at Broadway-д (оршин суугчдын хэлж заншснаар Father Duffy-ийн талбай) Бродвэйн театрын тасалбар худалдаалах мухлаг байгуулагджээ. Мухлагт театрын тасалбар захиалвал хямдралтай үнээр үйлчлүүлэх боломжтой байж. Гэтэл мухлагийн шинэ архитектур төлөвлөлт хийсэн нь жинхэнэ “хямдрал” гэж юу болохыг харуулсан.

tkts_01.jpg

father-duffy_15.jpg

1999 онд зарлагдсан зураг төслийн уралдаанд Van Alen Institute –ийн төсөл шалгарснаар энгийн хийцлэлтэй боловч нэмэлт зориулалтуудыг хангаж чадах олон нийтэд зориулсан орон зайг бүрдүүлжээ.

father-duffy_16.jpg

father-duffy_23.jpg

Барилгын анхаарал татсан хамгийн содон хэсэг нь хүмүүс олон нийтийн талбайд чөлөөтэй тухлан суух боломжийг бүрдүүлсэн улаан өнгийн тунгалаг шилэн гишгүүрүүд юм. Тэдгээр гэрэлтдэг улаан гишгүүрүүдийг өнгөлөгдсөн, дулаанд тэсвэртэй, хатуу шилээр хийжээ.

father-duffy_17.jpg

Гишгүүрийн доор шатны хөндийг гэрэлтүүлэх гэрэл байрлана. Хөндлөн дам нурууны хооронд байрлах хөнгөн цагаан халаагчын тусламжтайгаар LED туяа үүсгэдэг бөгөөд мөн барилгыг уснаас хамгаалах зориулалтаар ашиглагддаг.

father-duffy_18.jpg

 Хөнгөн цагаан халаагчын доогуур барилгын төв хэсэгт байрлах халаалтын төхөөрөмжтэй холбогдсон цуваа хоолойнууд байрлана. Эдгээр хоолойнуудын тусламжтайгаар дулаан дамжуулж өвлийн цагт шатны гишгүүрт цас тогтох, хальтаргаа үүсэхээс хамгаалдаг.

father-duffy_19.jpg

Гишгүүрийг доороос нь тулсан шилэн дам нуруунуудыг Австрид бэлтгэж угсарсан байна. Даацын хануудын хоорондох зайг дамнан байрлах тэдгээр дам нуруунуудыг мөн л хатууруулсан шилээр хийсэн.

father-duffy_20.jpg

Үйлдвэрт бэлтгэсэн хатуу хуванцар бүхээг нь хойд хэсэгтээ арван хоёр ширхэг тасалбар худалдаалах цэгүүдтэй.

father-duffy_21.jpg

Халаалт, салхивчын төхөөрөмж бүхий механикийн тоног төхөөрөмжүүд нь мөн л урьдчилсан байдлаар хийж бэлтгэгдсэн бөгөөд өргүүрийн тусламжтайгаар барилгын талбайд суурилуулсан байна. Механикийн төхөөрөмж нь цементэн шалны доор байрлах цагираг хоолойнуудтай холбогдсон байдаг.

father-duffy_22.jpg

Source: Nicholas Leahy, Perkins Eastman, Theater Development Fund

Хүмүүс тасалбар захиалах үйлчилгээг аваад зогсохгүй сууж амрах, хоорондоо харилцах, мэдээлэл авах боломжтой уур амьсгалыг бүрдүүлсэн нь Times Square –ийн дүр төрхийг  илэрхийлэх олон олон зүйлсийн салшгүй нэг хэсэг болсон.

father-duffy_05.jpg

father-duffy_01.jpg

father-duffy_06.jpg

father-duffy_02.jpg

Хөнгөн цагаан хүрээ бүхий доороосоо гэрэлтдэг, улаан өнгийн шатласан шилэн тавцангууд нь өвлийн нөхцөлд хальтаргаа гулгаа үүсгэхгүй байхаар төлөвлөгдсөн. Тавцангийн өндөрлөгдсөн хэсгийн доор хоёр талаараа тунгалаг шилэн хана бүхий тасалбар худалдах 12 мухалаг, оффисын өрөө, механикийн өрөөнүүд байрладаг.

father-duffy_04.jpg

father-duffy_24.jpg

father-duffy_03.jpg

Барилга угсралтын ажил

father-duffy_10.jpg

father-duffy_12.jpg

father-duffy_13.jpg

father-duffy_11.jpg

father-duffy_07.jpg

father-duffy_08.jpg

father-duffy_09.jpg

father-duffy_14.jpg

 

 Source: Times Square Alliance

14 Responses to “Тасалбар худалдаалах цэг - TKTS Booth”
  1. Сумьяа Says:

    Ийм юмыг ёстой зүүдэлж ч байгаагүй юм байна

  2. Diko37 Says:

    hooh ene neere zuv tuluvlult bnaa te uilchluulegchruugee anhaarsan ni… goy niitlel bnaa Amgaa.

  3. Diko37 Says:

    tasalbar avahgui ch gsen garaad suuchuul goy l yum bn keke..

  4. amgalan.s Says:

    Сумьяад: Удаан уулзаагүй юм байна шүү! Байнга хамт байдагт баярлалаа.
    Diko37-д: Баярлалаа :D

  5. Сумьяа Says:

    Амгаа ахаа миний блог өөрчлөгдсөн шт. Ороод гараарай

  6. Tenuun Says:

    Goy bairlaltai naasan…

  7. -zMx- Says:

    goe niitlel boljee ! amgaa mgl-d irchixsen um uu?

  8. Ochir Says:

    Dajgvi ongo bna.
    Bi uul ni shilnees tatgalzmaar bgaa xernee l shilrvv gulsaal orchxiin… Yax ve

  9. Uelun Says:

    Ene ih dajgui tuluvlult boljee jijgevter hernee ih tom hureeg hamarch chadjee Nice

  10. chagi Says:

    hehe sain btsganu

  11. Adyamaru Says:

    wooow gaihaltai setgejee…

  12. Victor Wolf Says:

    багтаамжийн хувьд сайн шийдэл болсон шиг санагдаж байна
    TKTS нь хэнд ч саад болохгүй болохоор жижиг талбайд сайхан зохицож
    байршина бас урт дараалал гэж байхгүй
    father duffy- гийн арийн чулууг эс тооцвол цаад талд нь өргөн чөлөө байгаа бизтэр хэсгийг хараад таван үг тайван сольж болохоор сайхан газар

  13. Goo Says:

    bas neg iim ym ch bhiin http://www.big.dk/projects/sca/sca.html

  14. Shijir Says:

    @ Goo : just amazing

Leave a Reply