This entry was posted on Saturday, November 22nd, 2008 at 11:57 am and is filed under World Architects, World Architecture. You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.
amgalan.s
THE ARCHITECT

Стивен Холл 1947 оны 11сарын 9-нд Вашингтон хотод төржээ. Тэрээр архитектор төдийгүй Америкийн их дээд сургуулиудын хүндэт зөвлөх юм. 1998 онд баригдсан Финландын Хелсинк хотын Киасма контемпорари урлагийн музейн барилга, 2003 онд баригдсан АНУ, Масачусетс, MIT дахь Симонс үзвэрийн танхимын барилга зэрэг нь түүний нэрийн хуудас болсон бүтээлүүд билээ.

Холл 1970 онд Вашингтоны Их Сургуулийг төгсөж 1976 оноос Нью Йорк хотод өөрийн оффисийг байгуулан ажиллаж эхэлсэн. Мөн 1981 оноос Колумбиягийн Их Сургуульд лекц унших болсон.
1998 онд Алвар Аалтогийн нэрэмжит одонгоор шагнуулж, 2 жилийн дараа “Америкийн Урлагийн Академи”-д гишүүнээр сонгогдон ажилласан. 2001 онд Тайм (Time) сэтгүүл түүнийг Америкийн шилдэг архитектороор нэрлэж байжээ.
Түүний архитектурын эхэн үеийн арга барил нийтлэг энгийн байсан хэдий ч удалгүй хүний орчинд тогтсон хэвшил, биеийг тойрсон хүрээлэн буй орон зайг ер бусын байдлаар бүтээхийг эрэлхийлсэн үндсэн арга барилыг өөрийн болгон ажиллаж эхлэв. Энэ нь түүнийг философич Маурис Понти болон онолч архитектор Юуани Палласматай ажиллах сонирхолд цааш хөтлөсөн.
1994 онд Палласма, Алберто Пере–Гомез болон Стивен Холл хамтран “A+U”, Японы архитектурын сэтгүүлийн тусгай дугаарт “Асуултууд: Архитетурын ер бусын чанар” сэдвээр эссэ бичиж хэвлүүлсэн нь олны анхаарлыг маш ихээр татсан бөгөөд 2006 онд дээрх сэдвийг баяжуулж ном болгон хэвлэжээ.
Бүтээлүүдээс:
“Киасма” контемпорари урлагийн музей
Хельсинк, Финланд
1993-1998
1992 он, Хельсинк хотноо контемпорари урлагийн музей байгуулахад зориулан барилгын зураг төслийн уралдаан зарлагдсан. Уралдаанд хойт европын болон Балтын орнуудаас архитекторууд олноор оролцсон бөгөөд мөн дэлхий нийтэд нэр нь түгсэн 5 архитектор оролцсоны нэг нь Америк архитектор Стивен Холл байлаа. Уралдаанд нийт 516 оролцогчийн бүтээлүүд хамрагдсанаас түүний төсөл шалгарч, 1996 – 1998 онд барилга угсралтын ажил хийгдсэн байна:
“Орон зайн огтлолцол” гэсэн санаанд тулгуурлаж барилгын ерөнхий хэв шинж, орон зайг бүрдүүлжээ. Хориод жилийн түүхтэй Финландын Үндэсний Галарейн сан хөмрөгөөс контемпорари урлагийн үзмэрүүдийг сонгон авч тус музейд дэлгэн үзүүлдэг. Барилга баригдсанаар контемпорари урлагийг нийтэд таниулан дэлгэрүүлэх үйлсэд үлэмж түлхэц болжээ.


Ноорог зураг (усан будаг)

Нүүр тал (ард)

Нүүр тал (урд)
Хоёр нарийн хэлбэрийн дундаас үүссэн завсрын орон зай - гол вестибюль

Контемпорари?

Source:
www.wikipedia.org
www.mimoa.eu
www.arcspace.com
www.designboom.com
6 Responses to “Стивен Холл”
November 22nd, 2008 at 7:36 pm
Nice
November 27th, 2008 at 4:58 pm
bayarlaa..
December 1st, 2008 at 10:47 pm
muze gej eniig xeldeg bxdaa saixan niitlel boljee!!!
April 24th, 2009 at 4:16 pm
cool… ter ulaanaar zursan hanatai uruu ih zuil bodulmaar, bs aimar ch yum shg…
May 18th, 2010 at 9:47 pm
Zaha Hadid iin talaar mongol helder medeelel oruulj ognuu. Mon facebook or twitter gsn social site uud deer account tai bolbol bi tanii oruulsn medeelluudiig harj bolhoor bnaa. Ene n nadad bolon oo busad pple maybe hurdan baij bolhiin. Tanii hiisen medeelluud mash ih hereg bolj bna gdgiig helehed taatai bn. Mongolian History Of Architecture gsn sedbeer niitlel bichvel gadaadiin orond ene mergejleer surj bga oyutan zaluuchuudad mash ih hereg boloh bhaa(main source) bolhoor jisheetei. Bayrlalaa
July 17th, 2010 at 12:45 am
it is very beautiful thanks